МӨЧ. Бүх бүтээгдэхүүн
Нандин мөчМӨЧ-өөс, хосуудад зориулав.

ХОЁУЛАНГИЙНХ НЬ ЖИЖИГХЭН ЕРТӨНЦ

Хамтдаа өнгөрүүлсэн
мөч бүр нандин.

Хосын аялал, кофетой өглөөний зургуудтай дурсамжийн UI концепт Нар жаргах үеэр инээмсэглэж буй хосын зурагтай нүүрний UI концепт
Хоёр утас. Нэг дурсамж.

UI концепт · Хосын зургуудыг AI-аар үүсгэв

Дараагийн болзоо, өчигдрийн зураг, хэзээ нэгэн цагт биелүүлэх хүсэл. Бид хоёрын бүх жижигхэн мөч нэг дор.

iPhone, Android · Нээлтэд бэлдэж байна

ТОМ ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС ЖИЖИГХЭН АНХААРАЛ ХҮРТЭЛ

Өдөр бүр, арай илүү ойр.

«Хэзээ уулзах вэ?»

Болзооны өдөр, цагаа санал болгоод, хоёул зөвшөөрсөн төлөвлөгөөгөө хамтын хуанлидаа хараарай.

«Тэр өдрийг санаж байна уу?»

Зураг, сэтгэгдлээ дурсамж болгон хадгалаарай. Тухайн өдрийн зураг хуанли дээр жижигхэн стикер шиг харагдана.

«Чиний хувьд…?»

Өдрийн нэг асуултад тус тусдаа хариулна. Хоёулаа хариулсны дараа бие биенийхээ бодлыг уншаарай.

БИД ХОЁРЫН ЗУРАГ. БИД ХОЁРЫН ТҮҮХ.

Хамтдаа байхад илүү гоё.

Хуанлийн нэг өдөр нь зураг болж, энгийн нэг мөч нь дурсамж болон үлдэнэ. Хосуудад зориулсан шинэ загвартай танилцаарай.

Шинэ UI концептын гурван дэлгэц: хосын зурагтай нүүр, фото стикертэй хуанли, дурсамжийн цомог
01 / ӨДӨР БҮРИЙН НАНДИН МӨЧ

Өнөөдрөөс дурсамж хүртэл.

Нүүр · Зурагтай хуанли · Дурсамжийн цомог

Шинэ UI концептын гурван дэлгэц: аяллын дурсамж, өдрийн асуултын хоёр хариулт, хамтын хүслийн жагсаалт
02 / АРАЙ ИЛҮҮ ОЙРТОХ ШАЛТГААН

Хамтдаа хиймээр бүхнийг.

Дурсамжийн дэлгэрэнгүй · Өдрийн асуулт · Хамтын хүсэл

UI концепт · Зураг, дүрүүдийг AI-аар үүсгэсэн. Эцсийн аппын загвар өөрчлөгдөж болно. Одоогийн аппын дэлгэцүүдийг үзэх ↓

ТУРШИЛТЫН АППЫН БОДИТ ДЭЛГЭЦҮҮД

Одоо ажиллаж буй бидний орон зай.

Зургийг дарж томруулан үзээрэй. Нэр, зураг, бичвэрүүд нь танилцуулгын жишээ өгөгдөл.

ХОЁУЛ ЗӨВШӨӨРӨӨД, ХАМТДАА

Чи + би.
Бидний орон зай.

Урилгын кодоор хосоо урина. Хоёр талаас зөвшөөрсний дараа хамтын төлөвлөгөө, дурсамжуудаа хоёр утаснаас харна.

  1. 1Бүртгүүлэх
  2. 2Хосоо урих
  3. 3Хамтдаа эхлэх

ЗҮГЭЭР Л БАЯРЛУУЛАХ ӨДӨР

Цэцэг авахад
заавал шалтгаан хэрэггүй.

Ойр орчмын цэцгийн дэлгүүрийг газрын зургаас олж, очих чиглэлээ хараарай. Байршлаа зөвшөөрөх эсвэл хайх газраа өөрөө сонгоно.

Одоогоор Монголын дэлгүүрүүдийн нийтийн мэдээлэлд тулгуурлана.
Нандин мөч — хос зүрхэн лого

НАНДИН МӨЧ

Хоёулангийнх нь шинэ мөч.
Нээлтэд бэлдэж байна.

iPhone болон Android хувилбарыг бэлдэж байна. Нийтэд нээлттэй татах холбоос хараахан гараагүй. Бэлэн болмогц App Store, Google Play холбоосыг энд байрлуулна.

iPhone Бэлтгэгдэж байнаAndroid Бэлтгэгдэж байна
Энэ хооронд, нэг мөч бэлэглэе Санал, хүсэлтээ бидэнд бичих ↗

Магадгүй чи гайхаж байгаа байх.

Одоо татаж авч болох уу?

Одоогоор нээлтэд бэлтгэж буй хувилбарын танилцуулгыг үзэж байна. App Store, Google Play дээр нийтэд нээлттэй болох өдөр хараахан зарлагдаагүй.

iPhone, Android хоёр хоорондоо холбогдох уу?

Нандин мөчийг iPhone, Android хэрэглэгчид хамтдаа ашиглахаар хөгжүүлж байна. Өөр өөр утаснаас урилгын кодоор холбогдож, хоёр талаас зөвшөөрөх зарчимтай.

Энд харагдаж байгаа дэлгэцүүд бодит уу?

Эхний хэсгийн хосын зурагтай дэлгэцүүд нь AI-аар бүтээсэн шинэ UI концепт. «Туршилтын аппын бодит дэлгэцүүд» хэсэгт одоо ажиллаж буй хувилбарыг жишээ нэр, зураг, бичвэртэйгээр харуулсан. Нээлтийн хувилбарт загвар болон боломжууд шинэчлэгдэж болно.

Flowertoi, Bolzoo хоёртой адилхан уу?

Flowertoi бол дижитал цэцэг, Bolzoo бол болзооны урилга бүтээх тусдаа үйлчилгээ. Нандин мөч нь хосын өдөр тутмын төлөвлөгөө, дурсамжид зориулсан шинэ апп. Одоо байгаа бүтээгдэхүүнүүдээ МӨЧ-ийн нүүр хуудаснаас ашиглах боломжтой.

Аппын дэлгэц

Туршилтын хувилбар · Жишээ өгөгдөл